avatar

Ш.Гүрбазар - Ижий танаа

2011-10-21,23:09

Ш.Гүрбазар : Ижий танаа

Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм
Гэлээ ч миний намхан ижий та
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орхын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болхын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж
Би ижийнхээ тухай дуулж ижийнхээ тухай шүлгэлж
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа
Дуун мөргөлөө өргөж байна ижий минь ээ

Ижийтэй минь нас чацуухан нутгын танил хөгшинтэй их олон жилийн хойно уулзахад сайхан санагдлаа уруулын бүлээн жин хацарт хүрхэнээ сэтгэл нялхамсаж уярсандаа ч юм уу ижийгээ сансандаа ч юм уу самсаад орхирлоо
Нуураа зүүдэлж уулсаа санаагүй ч гэлээ нутгыхаа буурлын нөмөрт зогсоод баймаар их замын дунд жаахан азнаж инээхийг нь хүртэл сонсоод баймаар үртэй, ханьтай бүр ачтай бай хүн ер нь үнэндээ ижийгээ санахын цагт бол мөнхий нялхаараа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

сайхан шүлэг шүү. Энэ шүлгийг нэг бацаан телевизээр уншаад байдаг юм. Сэтгэлд хүртэл сайхан уншдаг шүү.
Бичсэн: Зочин хэзээ: 18:43, 2013-12-14 | Холбоос | |



:-)
 
xaax