Амжилт ажиллаад бай
Ажилла! ажилла! бас дахиад ажилла!
Гоц авьяастайгаа өөрөө хүлээн зөвшөөрдөг залуучуудад өвөрмөц зан төрхтэй нэгэн байхад эрх танхил ч ажилдаа улайрдаг зантай нь ч олон байдаг. Харин Уилки бол тэднээс өөр байлаа. Тэрээр цөхрөлтгүй, тогтвортой хичээн зүтгэсээр ирсэн билээ.
"Миний амжилт төрөлхийн билэг авъяас гэхээсээ илүү, газар мөлхөж буй мэт шаргуу зүтгэлийн үр юм.
Миний зураг сайжирсны шалтгааныг ганцхан үгээр илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл шантрахгүйхичээллэсэн учраас тэр юм" гэж тэрээр өгүүлсэн байдаг. Хожим Уйлки Лондонгоос явж хямдхан сууцанд амьдрах зуур "Тосгоны улс төрчид" хэмээх зураг зурсан байна. Энэ зураг сайн үнэлэлт авч, зургийн захиалга ч өсчээ. Гэсэн ч тэрээр урт удаан хугацааны туйлын
ядуу буурай амьдралтай эвлэрэхээс өөр аргагүй болсон юм. Учир нь тэрээр зургаа бүтээхдээ хэтэрхий их цаг хугацаа байсан тул тэрхүү зураг нь зарагдлаа ч ихэнхдээ ашиг болж чаддаггүй байлаа. Үнэндээ, тэрээр нэг ширхэг зураг зурахад урьдчилан сайн судалж, хичээнгүйлэн бэлтгэл хийнэ. Нэг амьсгаагаар зураад гаргадаг зураг нэг ширхэг ч байгаагүй бөгөөд, олонхи зургаа зурж дуусгахад нэлээд хэдэн жил зарцуулж байв. Зураад дууссан зургийг ч дахин дахин засвар хийж, дараа нь дахин тодруулалт хийгээд арай гэж гараас гаргана. Ингэж л нөр их анхаарч байсан юм.
"Ажилла! ажилла! бас дахиад ажилла!". Энэ бол Уилки-ийн лоозун байлаа. Тэрээр чалчих дуртай уран бүтээлчийг ерөөс үздэггүй байв. Ярихдаа чадмаг хүн үр тарих төдийг бол чадаж магадгүй юм. Гэвч аль ч үед боловсорсон үр жимсийг хурааж авах нь хэл үггүй гуйцэтгэгч маягийн хүмүүс байдаг. "Цаг үргэлж ямар нэг ажил хийж байцгаая" хэмээж тэрээр дэмий чалчих хүмүүсийг буруутгаж, залхуу хүнийг зэмлэж байлаа. Нэг өдөр найздаа ийн ярьжээ:
Уилки Шотландын урлагийн академид сурч байхад, тэр үеийн захирал нь зураач Леонарс-ын үгийг оюутнууддаа сонсгох дуртай байсан гэнэ. "Та нар билэг авъяастай юм бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өгнө. Хэрвээ авьяасгүй бол
хичээл зүтгэл түүнийг орлох болно", "Тийм учраас л" гэж Уилки үргэлжлуүлэн ярьдаг байжээ. "Би чадлаараа хичээж зүтгээд үзье гэж шийдсэн юмаа. Билэг авъяас үгүй гэдгээ өөрөө түмэнтээ сайн мэдэж байсан болохоороо..." гэжээ.
Монголын нийт багш сурган хүмүүжүүлэгч нартаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе