Өөдрөг явах төлөвлөгөөтэй хүн бүхэнд зориулав
Өдөр тутам санаж явах 25 санамж
1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэгэн таныг ивээнэ гэж бүү найд. Өөртөө л найд.
2. Бусдын хийснийг ажиглаж өөрөө бие даан хийж сур. нягт нямбай тэсвэртэй бай, биеэ бүрэн дайчил.
3. Зорилготой бай, Дэмий зүйлд санаагаа бүү зовоо, хий хоосон бүү мөрөөд. Хийх зүйлээ төлөвлө. Олон юмны араас бүү хөөцөлд
4. Нөхрөө зөв ол. Инээсэн бүхэн нөхөр биш. Төлөвлөгөтэй ажилла маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлөж бай.
5. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдагч ингэж хэлж сураагүй хүн өөдтэй явсан нь ховор
6. Өөрийгөө битгий чамла, өөрийн шилдэг чанараа улам зүлгэн өнгө оруул
7. Муу зуршлаасаа сал өөрийн дутагдлаа хүлээж сур
8. Өөрийгөө зэмлэж сур. Өөрийгөө хуурдаг хүн өөдтэй явсан нь ховор
9. Өдрийн аль цагт үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. чухам тэр цагийг бүү үр. Aмрах хооллоход бүү зарцуул
10. Xийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалд бачимд ядарвал ажлаа хойш нь тавь.
12. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүд авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгааас үнэн.
13. Сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуул
14. хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас юунаас ямар ажлаас эхлэхээ тунгаа
15. Дарга ч бай цэрэгч бай хувийн хариуцлагаа ухамсарла
16. Бусдыг ашигтай зүйлд ятга зоригжуул тусал
17. Хийх гэсэн зүйлээ хойш бүү тавь. Нэн даруй хийж сур
18. Бусдын хэлснийг сайн сонсо хэрэгтэйг авч хэрэггүй нь гээ
19. Учрах бэрхшэээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно.
20. Мэдрэхүй зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг шийдэхгүй үе ч бий
21. Даруу байж сур. Бардам зан хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй.
22. Бусдын шүүмжлэлийг хүлээж сур. Энэ нь амжилт олохын үндэс
23. хийх гэж буй зүйлээ хэцүү гэлгийг хаяа бусадда ойлгуулж бай
24. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж өөрийгөө магтуулахад юу нь буруу байх вэ. Нөхөр чин ажиллаж байвал магт дэмж тусал
25. Тайван бай. Бусад чин оволзож байсан ч гагцхүү зорисондоо хүрэхийн төлөө хичээ