avatar

Би уучилсан

2011-05-06,17:50

Зохиолч С.Отгонтуяа

Би уучилсан

Цэцэг цэцгийн өнгөнд шунаж ниссэн эрвээхийн занг би уучилсан

Цэнхэр манантай намраар мэнд л байгаасай гэж залбирсан

Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг ч би уучилсан

Цаадхан далайдаа очоод жаргаад л ирээсэй гэж ерөөсөн

               Би уучилсан

Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүмүүсийг ч уучилсан

Гишгэсэн мөр бүхэнд минь алдаа байдгийг ойлгосон

Гэгээ татуулж явахад минь атаархсан найз нөхдөө ч уучилсан

Гэрэл байгаа газарт сүүдэр байдгийг ойлгосон
          
               Би уучилсан

Намайг годоож зүрх зүссэн хэн бүхнийг уучилсан

Яахав дээ хүн л юм чинь гэж цагаатгасан

Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч бас уучилсан

Яалтай ч билээ дээ залуу нас минь гэж цайруулсан

               Би уучилсан

Уучлахгүй бол зүрх хүндрээд байхаар нь

Уужимхан хорвоо гэвч давчдаад байхаар нь

Цөмий нь би уучилж орхисон

Цээжин цаана минь хайр ундарсан
          
               Би уучилсан


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ямар сайхан шүлэг вэ.

Тийм шүү, уучлал гэдэг хүний хамгийн агуу чанар.
Мөн тэр уучлалыг ойлгож, ухаарч чадаж байгаа хүн дутахгүй агуу чанартай хүн гэж.
Бичсэн: Zurai хэзээ: 13:10, 2011-12-17 | Холбоос | |
hi
Sain uu goy shuleg bn aa Olon hun unshaasai amjilt тэврэлт тэврэлт тэврэлт
Бичсэн: Зочин хэзээ: 12:39, 2011-12-17 | Холбоос | |



:-)
 
xaax